Баянхонгор аймгийн татварын хэлтсээс 2015 онд татварын хяналт шалгалтын чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын тайлан

2015 оны 12 дугаар сарын 31
Номгон

Татварын Ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн хэлтсээс хянан ирїїлсэн 2015 оны эхний хагас жилийн хяналт шалгалтын ажлын тєлєвлєгєє, хэлтсийн 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан ажил, Хяналт шалгалтын тасгийн 2015 оны ажлын төлөвлөгөөг удирдлага болгон татварын улсын байцаагчийн ёс зїйн дїрмийг баримтлан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын татварын хууль тогтоомж зєрчсєн їйлдлийг илрїїлэх, таслан зогсоох, хууль тогтоомжийн дагуу хариуцлага хїлээлгэх, хэрэг зєрчлєєс урьдчилан сэргийлэхэд їндсэн ажлаа чиглїїлж хяналт шалгалтын ажлын стандарт тївшинг хангах зорилтыг тавьж ажиллалаа.

Тус хэлтэс нь 2015 онд 88 татвар төлөгчид 585,052.4 мянган төгрөгийн зөрчил илрүүлж 46,495.3 мянган төгрөгийн нөхөн татвар 12,398.9 мянган төгрөгийн торгууль, 7,055.1 мянган төгрөгийн алданги, 64.6 мянган төгрөгийн хүү, нийт 66,013.9 мянган төгрөгийн төлбөр тогтоож, татварын улсын байцаагчийн актаар баталгаажуулсан байна. 2015 онд  дүгнэлт бичигдээгүй  байна. 

 “2015 оны 06 дугаар сарын 23-аас 29-ний өдрүүдэд Татварын хяналт шалгалтын тасгийн ТУБ нар Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан, Баацагаан сумдын татвар төлөгчдийн татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж байна.

Татварын шинэчилсэн хуулиудаар шалгагдаж буй болон асууж зєвлөгєє авах хїсэлттэй татвар тєлєгч нарт гарын авлага, хуулийн ном зохих хэмжээнд хїргэж, утсаар болон биечлэн зөвлөгөөг 256 татвар төлөгчдөд өгч бүртгэл хөтлөн ажилласан. 

Эдийн засгийн ил тод байдлын дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд:

Монгол улсын их хурлаас 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хууль батлагдан гарсан бөгөөд Татварын Ерөнхий Газраас ирүүлсэн чиглэлийн дагуу өргөдөл хүсэлтээс бусад хэлбэрээр татварын хяналт шалгалтын ажлыг зогсоосон байна.  

ТЕГ-ын даргын баталсан тушаалаар тасгийн дарга ТУАБ Б.Өсөхбаяр комиссын даргаар, нарийн бичгийн даргаар, ТУБ Р.Оюунмаа, тайлан хүлээн авах ажилтнаар ТУБ М.Манлайбаяр томилогдон, нууцын баталгаа гарган ажиллаж байна.

2015 оны 10 дугаар сарын 9,10-ны өдрүүдэд Татварын Ерөнхий Газрын Эрсдлийн Удирдлагын Газрын дарга ТУАБ Д.Хүрэлчулуун, ТТҮГ-ын ТУБ Д.Бат-Эрдэнэ нар нь нийт татварын улсын байцаагч нар болон 122 татвар төлөгчдөд эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн сургалт зохион байгууллаа. 

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан хэлтсийн даргаар батлуулж ажиллаж байна. Төлөвлөгөөний дагуу орон нутгийн телевизээр хууль болон цахим хэлбэрээр шинэчилсэн тайланг хэрхэн гаргах, татварын албанд хүргүүлэх талаар 1 удаагийн ярилцлагад орж татвар төлөгчдийн сонирхсон асуултанд хариулт өгч ажиллаа. 

Орон нутгийн олон нийтийн хэрэгслээр сурталчилгааг тасралтгүй явуулж байна. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн сургалтыг 14 хоног тутамд хэлтсийн байранд явуулж байгаа бөгөөд  2015 оны 11, 12 дугаар сард 3 удаа танхимын сургалт зохион байгуулж нийт 54 татвар төлөгчийг хамруулсан байна. Хяналт шалгалтын тасгийн болон Татвар хураалтын тасгийн байцаагч нар хамтран тус хуулийн сурталчилгааг татвар төлөгч иргэдэд хүрч, Баруун бүсийн худалдааны төв, аймгийн төв захуудад биечлэн танилцуулж ажиллалаа. 

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  ЭЗИТБДТ хууль, журмын хэрэгжилт, хуулийн дагуу бүртгэх, тайлагнах маягт түүний заавар, цахим хуудас ашиглах, тайлан илгээх асуудлаар 14 хоног тутам хэлтсийн байранд зохион байгуулж байна. Хяналт шалгалтын тасгийн болон татвар хураалтын тасгийн татварын улсын байцаагч нар хамтран 2015 оны 11, 12 дугаар сард Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн сурталчилгааг аймгийн томоохон зах, худалдааны төвүүдээр хийж, нийт 300 гаруй татвар төлөгч иргэдэд  биечлэн танилцуулж ажиллаа. 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар хуульд хамрагдах нийт 164 тайлан ирүүлсэнээс ЭЗИТБТ-03 буюу нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан 61, ЭЗИТБТ-02 буюу аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан 65, ЭЗИТБТ-11 буюу цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлогоос суутгасан албан татварын тайлан 12, ЭЗИТБТ-06 буюу хувь хүний орлогын албан татварын тайлан 18, ЭЗИТБТ-12 буюу суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татварын тайлан 6, ЭЗИТБТ-23 буюу үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлан 2-ыг тус тус ирүүлсэн байна.

БАЯНХОНГОР АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС