С.Рэнцэндагва: Татварын улсын байцаагчдыг түр хугацаанд сэлгэн ажиллуулах, туршлага солилцох үйл ажиллагааг зохион байгуулна.

Татварын албаны удирдах ажилтны сургалт, семинар энэ сарын 21-23-ны өдрүүдэд “Корпорэйт конвэйшн центр”-ийн “Сөүл” танхимд үргэлжиллээ. Энэ үеэр орон нутгийн Татварын хэлтсийн дарга нар 2017 онд хийж, гүйцэтгэсэн ажлаа тайлагнахаас гадна 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн дарга С.Рэнцэндагва Монгол Улсын Засгийн газрын “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 2017 оны 01 дүгээр албан даалгаврын хүрээнд ямар ажил хийж, хэрэгжүүлсэн болон орон нутгийн удирдлагатай хэрхэн хамтран ажилласан талаараа танилцууллаа.

29597407_1650316321723096_6085455248735203966_n.jpg

Тэрбээр “Манай хэлтсийн хамт олон Татварын ерөнхий газраас 2017 онд дэвшүүлсэн “Бүртгэлийг сайжруулж, хуулийн хэрэгжилтийг хангах жил” үндсэн зорилт болон аймгийн нийгэм, эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан “Татварын бааз суурийг 10 хувиар нэмэгдүүлэх” зорилт, хэлтсийн 2017 оны жилийн ажлын ерөнхий төлөвлөгөөг үндэслэн, төвлөрсөн болон орон нутгийн татварын орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлэх, татварын ногдуулалт, төлөлт, тайлан хүлээн авалт, татварын хяналт шалгалтын төлөвлөгөө болон актын төлбөрийн барагдуулалтыг стандарт төвшинд хүргэх, татвар хураалтын төвшинг дээшлүүлэх, татварын өр барагдуулах ажлыг эрчимжүүлж, шинэ шатанд гаргах, татварын албаны шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж өмнөө тавьсан зорилтуудаа амжилттай хэрэгжүүллээ.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны аравдугаар сарын 26-ны өдрийн “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 дүгээр албан даалгавар,  Татварын ерөнхий газрын даргын 2017 оны арваннэгдүгээр сарын 07-ны өдрийн А/194 дүгээр тушаалыг нийт албан хаагчдад танилцуулж, гарын үсэг зуруулахын зэрэгцээ албан даалгавар, албан даалгаврыг хэрэгжүүлэхээр гаргасан ТЕГ-ын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр 21 заалт бүхий нарийвчилсан төлөвлөгөөг хэлтсийн даргын тушаалаар баталж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллалаа. Түүнчлэн хэлтсийн даргаас 2018 онд албан хаагчидтай байгуулах үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээнд ёс зүй, сахилга хариуцлага тооцох нөхцлийг хэд хэдэн заалтаар тодорхой тусгаж оруулахаар гэрээний төслийг боловсруулаад байна” хэмээлээ.

Тус хамт олон Сангийн сайдын  01, 02 дугаар албан даалгавар, ТЕГ-ын даргын 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангах зорилгоор орон нутгийн удирдлагатай хамтран ажиллаж, сумдын Засаг дарга, татварын улсын байцаагч нарт чиглэл заавар өгч, татварын орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлж ажиллажээ. Мөн тайлант хугацаандаа орон нутгийн төр, захиргааны байгууллагуудтай хамтран НӨАТ-ын урамшууллын нэгдсэн системд холбогдон төлбөрийн баримт олгож хэвшсэн 10 ААН, иргэдийг шалгаруулж, аймгийн Засаг даргын “Талархал”-ыг гардуулж, орон нутгийн хэмжээнд тэдгээр татвар төлөгчдийн үйл ажиллагааг сурталчилсан төдийгүй энэхүү үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тогтжээ.

“Байгууллагын удирдлагын хувьд албан хаагчдынхаа ажиллах эрмэлзлэл, хамтран ажиллах тэмүүллийг бий болгож, байгууллагын соёлыг бүрдүүлэхэд чармайн ажилласан нь үр дүнд хүрэхэд томоохон түлхэц боллоо. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын 2017 оны үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газраас хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээний үр дүнгээр бусад газар, хэлтсээ манлайлан 94.6 хувьтай буюу "А" үнэлгээ авч, "Дэд" байр эзлэн "Хүндэт өргөмжлөл", мөнгөн шагналаар шагнууллаа” хэмээн Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн дарга С.Рэнцэндагва ярьж байв.

Үүнээс гадна Татварын ерөнхий газраас 2018 онд дэвшүүлээд буй “Чадварлаг хариуцлагатай албан хаагч, чанартай хүртээмжтэй төрийн үйлчилгээ” үндсэн зорилтыг хангахаар “Сурагч-хамт олон болох”, аймаг, нийслэл, сум, дүүргийн татварын улсын байцаагчдыг түр хугацаанд сэлгэн ажиллуулах, туршлага солилцох үйл ажиллагааг зохион байгуулах, ажлын байрны зорилго, зорилтоо гүнээ ухамсарлан, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, шинэ санал, санаачилгыг гарган үйл ажиллагаандаа нэвтрүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллах, Татварын хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх, хяналт тавих зорилгоор бусад төрийн байгууллагуудтай хамтарч ажиллах, шинэчлэгдэн батлагдсан хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан заавар, журмын хэрэгжилтийг нэг мөр хангуулж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажлын чанар, үр дүнд ахиц гаргах, иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг албан тушаалтан бүрээр үйлчлүүлэгч, татвар төлөгчдөөс улирал тутам авч, үр дүнг тооцож ажиллахаар зорилт тавиад байгаа гэнэ. 

Бичсэн   Э.Энхцэцэг

Зургийг Н.Галбадрах