У.Хүрэлсүх: Төлбөл зохих татвараас зайлсхийдэг, шударга бусаар өрсөлддөг этгээдүүдтэй хатуу тэмцэнэ .

Монголын эдийн засгийн чуулган “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” сэдвээр эхэлсэн бол одоо “Татварын хуулийн шинэчлэл” сэдвээр Төрийн ордонд үргэлжилж байна.

be2b6f202551f8598251b3649cbc4179.jpeg

Чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж, хэлсэн үгэндээ “Бизнес эрхлэгчид, бодлого боловсруулагчид нэг дор цуглаж, улс орны хөгжил, эдийн засгийн бодлого, үйл ажиллагааг хэлэлцдэг уламжлал тогтоод цөөнгүй жил өнгөрчээ.Энэ хугацаанд та бид уул уурхай, барилга, худалдаа, банк санхүү, аж үйлдвэр, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн голлох салбаруудад хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цаашдын төлөвийн талаар идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гарган хэрэгжүүлж ирсэн.Өнөөдөр зохион байгуулж байгаа Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зөвлөлдөх уулзалтаар Гурван тулгуурт хөгжлийн бодлого, Татварын багц хуулийн шинэчлэл болон холбогдох бусад салбарын хөгжлийн асуудлаар санал солилцож, зөвлөлдөхөөр энд хуран цуглаад байна.

Та бүгдэд Татварын хуулийн шинэчлэлийн талаар товч танилцуулъя.Засгийн газар төсвөө танах, зардлаа бууруулах бодлого баримталснаар төсвийн алдагдал 2017 онд өмнөх оноос 1.9 их наяд төгрөгөөр буурсан. Тухайлбал, нэгдсэн төсвийн зардал 2016 онд 33.0 хувиар өсч байсан бол 2017 оны гүйцэтгэлээр 5.5 хувиар буураад байна.Засгийн газрын дотоод үнэт цаасыг банкуудад өндөр хүүтэй арилжаалж байсныг эргүүлэн худалдан авч, төсвийн алдагдлыг нөхөхөд зориулан өндөр хүүтэй бонд гаргахыг зогсоолоо. Дотоод бондын хэмжээг бууруулснаар арилжааны банкуудын эх үүсвэрийг чөлөөлж, бизнес эрхлэгчдэд зориулах  хөрөнгө, эх үүсвэрийг нэмэгдүүллээ.Үүний зэрэгцээ уул уурхайн түүхий эдийн үнэ өндөр байх үед хуримтлал үүсгэх, татварын шинэ орчин бий болгох замаар эдийн засаг, санхүүгийн эрсдэлийг бууруулах шаардлагатай байна.

Монгол Улсын Засгийн газар шударгаар бизнес эрхлэгчдээ дэмжин татварын зардлыг нь бууруулна. Харин төлбөл зохих татвараас зайлсхийдэг, шударга бусаар өрсөлддөг этгээдүүдтэй хатуу тэмцэх болно.Энэ удаагийн татварын хуулийн шинэчлэлээр татвар нэмэхгүй гэдэг амлалтаа биелүүлж, харин ч зарим нэр төрлийн татварыг бууруулж байгаа гэдгийг цохон тэмдэглэе.Татвар төлөгч, бизнес эрхлэгч ард иргэдээс татварын хууль тогтоомж ойлгомжгүй, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, тайлан тооцоо гаргах зардал их байна гэсэн шүүмжлэл олонтой гардаг. Иймээс хууль тогтоомжийг энгийн ойлгомжтой болгох, түүнийг дагаж мөрдөхөд хялбар, зардал багатай байлгахыг зорьж байна.Иргэдийг орон сууцжуулах замаар агаарын бохирдлыг бууруулах бодлогыг Засгийн газар тууштай дэмжинэ. Иргэд орон сууц худалдан авахад үзүүлдэг татварын хөнгөлөлтийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх, ипотекийн зээлээр орон сууц худалдан авахыгтатварын бодлогоор дэмжих зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан. Монгол Улсын Засгийн газар үйлдвэрлэл, худалдаа, бизнес эрхлэгчдээ бүхий л талаар дэмжинэ. Бизнес эрхлэгчдийг хууль бусаар дарамтлагчид, хүнд суртал гаргагчидтай хатуу тэмцэнэ” хэмээлээ.

Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар татварын багц хуулийн шинэчлэлийн үзэл баримтлалаа чуулганд оролцогчдод танилцуулсан. Тэрбээр “Засгийнгазар  бизнесийн  орчныг  ээлтэй  болгох,  хөрөнгө оруулалтыг дэмжих, ажлын байр бий болгоход чиглэсэн, тэгш шударга татварын  орчныг  бий  болгох  зорилгоор  Татварын  багц  хуулийг шинэчлэхээр ажиллаж байна. Татвар нэмэхгүй, харин зарим нэр төрлийн татварыг бууруулахаар хуулийн шинэчилсэн төсөлд тусгаад байгаа. Хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж, нийт 5600 орчим саналаас төсөлд нэмж тусган УИХ-д өргөн барихад бэлэн болсон.

Засгийн газар татварынбаазсууриаөргөтгөх,  хамгаалах,  татвар  төлөгч  бүр хуулиар  хүлээсэн  үүргээ  нэр  төртэй  биелүүлэх,  татварын  өр төлбөрийг барагдуулах арга хэлбэрийг шинэ шатанд гаргах, татварын ил тод  байдлыг  хангах,  олон  улсын  татварын  тогтолцоотойөрсөлдөхүйц байлгахыг зорьж байна” гэлээ. Яг одоо чуулганд оролцогчид Сангийн сайд болон албаны бусад хүмүүсээс асуулт асууж, хариулт авч байна.

Дашрамд дурьдахад, “Хүчээ нэгтгэж,  хамтдаа зүтгэцгээе” уриан дор зохион байгуулагдаж буй найм дахь удаагийн “Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт”-ын хүрээнд таван салбар хуралдаан болох бөгөөд “Уул уурхай ба үр өгөөж”, “Түлш, утаа, түгжрэл, шийдэл”, “Тогтвортой хөдөө аж ахуй -Хөгжлийн тулгуур”, “Хувьчлал ба шинэчлэл”, “Аялал жуулчлал ба агаарын тээврийн либералчлал” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.