ТАТВАРЫН ХЭЛТСИЙН АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨНД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.БАТЖАРГАЛ, СТСХ-ИЙН ДАРГА С.БАЙГАЛМАА НАР ОРОЛЦОЖ, МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ.
29792486_1934040623296131_3964110569133510896_n.jpg

Татварын хэлтсийн нийт албан хаагчдын нэгдсэн сургалт зөвлөгөөн 2 дахь өдрөө буюу 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ЗДТГ-ын хурлын танхимд үргэлжилж байна. Сургалт, зөвлөгөөний үеэр тус хэлтсийн албан хаагчдын амжилт ололтыг сайшааж, цаашид анхаарах асуудлын талаар Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга С.Байгалмаа нар зөвлөгөө өглөө мэдээлэл өгч бүх албан хаагчдад амжилт хүслээ.

Нэгдсэн сургалт зөвлөгөөнөөр татварын хэлтсийн албан хаагчид Үндэсний Татварын албанаас 2018 онд дэвшүүлсэн “ЧАДВАРЛАГ, ХАРИУЦЛАГАТАЙ АЛБАН ХААГЧ, ЧАНАРТАЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” зорилтын хүрээнд өөрийн хариуцах асуудлын хүрээнд илтгэл мэдээлэл тавьж, удирдлага хамт олноороо хэлэлцүүлсэн байна.

Төсвийн тухай хууль, Татварын ерөнхий хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Улс, орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг татварын нэр төрөл бүрээр жигд ханган биелүүлэх, татварын бааз суурийг нэмэгдүүлэх зорилгоор 2017 онд аймгийн ЗДТГ, Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтсээс санаачилан зохион байгуулсан "ОРЛОГЫН ӨСӨЛТ ХӨГЖЛИЙН ХУРДАСГУУР" болзолт уралдааныг явуулсан ба уг уралдааны дүнг гаргаж өнөөдөр шагналыг гардуулав.

Тус болзолт уралдааны 1 дүгээр байранд Баянговь сумын Татварын улсын байцаагч Ц.Буянжаргал, 2 дугаар байранд Баян-Овоо сумын Татвар хураагч Б.Бадамцэцэг, 3 дугаар байранд Баянбулаг сумын Татварын улсын байцаагч М.Жаргалмаа нар тус тус шалгарч аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга С.Байгалмаа Татварын хэлтсийн дарга С.Рэнцэндагва нараас өргөмжлөл мөнгөн шагналаа гардаж авлаа.

Тус арга хэмжээ 2017 оны Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх, 2018 оны Үр дүнгийн гэрээ байгуулах ажлаар үргэлжилнэ.

30222019_1934040646629462_781424056749385763_n.jpg

30226052_1934040639962796_8453484729589844705_n.jpg

30226530_1934040836629443_196717487866901406_n.jpg