Татварын хэлтсийн нийт албан хаагчдын 2018 оны нэгдсэн сургалт зөвлөгөөн амжилттай болж өндөрллөө.

Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн нийт албан хаагчдын 2018 оны нэгдсэн сургалт зөвлөгөөн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 06-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Сургалт, зөвлөгөөний эхний өдөр тасаг, албадын 2017 оны хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, үр дүнг хэлэлцэж, дотоод сургалт зохион байгуулсан бол зөвлөгөөний 2 дахь өдөр хамтран ажилладаг бусад байгууллага, албан хаагчдаас сургалт мэдээлэл авлаа. Тухайн өдрийн үдээс өмнө аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Сарангарав хоёр байгууллагын хамтын ажиллагааны асуудлаар мэдээлэл хийсэн бол аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсоёл "Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, анхаарах зарим асуудал", Аймгийн ХХҮГ-ын мэргэжилтэн Д.Сосорбурам "Харилцаа, хандлага, байгууллагын соёл, хөдөлмөрийн аюулгүй байдал", аймгийн Эрүүл мэндийн газраас "Эрүүл ажлын байр", Орон нутгийн бизнесийн зөвлөх Д.Бямбасүрэн "Цагийн менежмент" сэдвээр тус тус мэдээлэл хийсэн бол үдээс хойш Аймгийн Цагдаагийн газрын дарга Б.Оюутболд "Цагдаагийн газар, Татварын хэлтсийн хамтын ажиллагаа, анхаарах зарим асуудал" сэдвээр сургалт хийж сургалт, зөвлөгөөнийг үргэлжлүүллээ. Мөн хамтран ажилладаг аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Авто тээврийн үндэсний төв, Улсын бүртгэлийн хэлтсээс мэдээлэл хийж, цаашид анхаарах асуудлаар санал бодлоо солилцлоо.

29791972_1604646742989581_3875083933415716142_n.jpg