"Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн үзэл, баримтлал, зарчмын өөрчлөлтүүд" сэдэвт сургалтанд хамрагдлаа

2017 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдөр УИХ-аар батлагдсан “Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2019 оны нэгдүгээр сарын 01-ээс хэрэгжих билээ. Монгол Улсын төрийн албаны ангилал, зарчим, төрийн албан тушаал, түүнд тавих шаардлага, төрийн алба хаах болзол, журам, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгаа, төрийн албаны төв байгууллагын чиг үүргийг тогтоон зохицуулах зорилготой тус хуулийг хэрэгжиж эхлэхээс өмнө төрийн захиргааны төв байгууллагуудын албан хаагчдад Төрийн албаны зөвлөлөөс сургалт явуулж эхэлсэн байна.

Татварын Ерөнхий газрын Сургалтын төвөөс ирүүлсэн чиглэлийн дагуу цахим сургалтын системд видео болон слайд хэлбэрээр байршуулсан "Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн үзэл, баримтлал, зарчмын өөрчлөлтүүд" сэдэвт сургалтыг хэлтсийн нийт албан хаагчдад 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

IMG_6957.jpg

IMG_6048.JPG

                                                       Баянхонгор аймгийн Татварын хэлтэс