Сугалааны тохирлын 2018 оны 12 дахь азтан тодорлоо

2018 оны 12 дугаар сарын 23-нд явагдсан НӨАТ-ын урамшууллын сугалааны 2018 оны 12 дахь удаагийн тохирлоос Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэн Н.Оюунбилэг "Мэргэн өргөөт" ХХК-ийн "Мэргэн 2" дэлгүүрээс 12.900 төгрөгийн худалдан авалт хийсэн баримтаа бүртгүүлж, 1 сая төгрөгийн азтан болсон байна.

avsan.jpg

Нэг сая төгрөг хожсон азтан Н.Оюунбилэг таньд баяр хүргэж, аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Иргэд та бүхнийг төлбөрийн баримтаа үйлчлүүлж байгаа нэгж, цэг, салбар бүрээс шаардан авч цахим төлбөрийн баримтын системд тухай бүр бүртгүүлэхийг уриалж байна.

                                                 Баянхонгор аймгийн Татварын хэлтэс