АЛТ ХУДАЛДАН АВАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Аймгийн Засаг дарга Г.Батжаргал болон Монгол банкны салбарын захирал Г.Олонбаярын санаачлагаар алт худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой зөвлөлдөх уулзалтыг холбогдох талуудыг байлцуулан өнөөдөр аймгийн ЗДТГ-ын иргэний танхимд зохион байгууллаа.

1.JPG

Баянхонгор аймгийн өөрийн газар нутгаас олборлуулсан алтыг аймагтаа сорьцлох, арилжааны банкууд болон Монголбанкаар дамжуулан худалдан авах ажиллагааг 2018 оны 10-р сараас эхлүүлсэн ба цаашид эрчимжүүлэхийн тулд аймаг орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа холбогдох төрийн байгууллагууд, банкууд, хяналтын чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, нэгдсэн системтэй ойлголттой болох, эдийн засгаа дэмжих, мөнгөний урсгалыг дотооддоо хадгалах боломжуудыг судлах, нэгдсэн системтэй ойлголттой болох улмаар аймгийн нэгдсэн бодлого шийдвэрт тусгуулах саналуудыг тодорхой болгох зорилгоор тус зөвлөгөөнийг талууд ийнхүү хамтран зохион байгуулж байгаа аж.

Өнөөдрийн уулзалт зөвлөгөөнд Засаг дарга Г.Батжаргал, ХОХБТХэлтэс, Стандартчилал хэмжил зүйн хэлтэс, үнэт металь сорьцлох лаборатори, Татварын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, БОАЖГ, Тагнуулын хэлтэс, Цагдаагийн газар болон Хаан, Голомт банкны голлох төлөөллүүд оролцож хамтдаа зөвшилцлөө.

3.JPG

2018 оны 10 сараас 80 орчим кг Монгол банкны салбарт алт тушаагдсаны 98 хувийг иргэд, 2 хувийг ААН тушаажээ. Цаашдаа үүний хувь хэмжээг өсгөх зорилгоор ашигт малтмал олборлогч ААН, болон бичил уурхай эрхлэгч нөхөрлөлүүд орон нутгаас олборлосон л бол үнэт металиа тус орон нутагт тушааж байх зарчмаар ажил явагдахнээ.

2.JPG

Зөвлөгөөний төгсгөлд иргэд болон ашигт малтмал бүх талуудад мэдээлэлийг системтэй хүргэх, зөв ойлголтыг өгөх, орон нутгаас ашигт малтмал олборологч ААН-үүдийг аймгийн Засаг даргатай байгуулах гэрээнд хонгор нутгаас олборлосон алтыг шинэ тутам байгуулагдсан алтны сорьцын лабораториор оруулж хонгор нутагт тушаадаг байх заалтыг нэмэлтээр оруулах, УИХ-ын гишүүд, Засгийн газар, яамдад ашигт малтмал олборлосны нөөцийн татварын хувь хэмжээг тодорхой болгож хуулийг батлах, стандартчилал хэмжил зүйн хэлтэст оруулдаг шимтгэлийг орон нутагт оруулдаг болгоё ингэснээр орон нутгийн татварын орлогоо нэмэгдүүлж улмаар эдийн засгаа хөгжүүлье, бичил уурхай эрхлэгч нар сумдын Засаг дарга нар хамтарсан хариуцлагын гэрээ байгуулж олборлосон алт, үнэт металиа орон нутагт тушаадаг болох талаар талууд санал гаргаж эдгээр саналыг аймгийн Засаг даргад хүргүүлэхээр тогтов.