“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР” ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Монголын Хуульчдын холбооноос жил бүрийн 5 дугаар сарын 01-ний өдрийг “ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР” болгон зарласан. Энэ өдрийг тохиолдуулан Баянхонгор аймагт “Хуульчийн про боно өдөр-2019” өдөрлөгийг зохион байгуулж байна.

Энэхүү өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны бүтцийн байгууллага, гишүүдээс гадна аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн шүүх, прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Хууль зүйн туслалцааны төв, Нотариатчид, өмгөөллийн нөхөрлөлүүд оролцож, үйл ажиллагаагаа танилцуулахын зэрэгцээ иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгч оролцож байна.

IMG_8842.JPG

Баянхонгор аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд зохион байгуулагдаж буй тус өдөрлөгт Татварын хэлтсийн Захиргааны тасгийн дарга, ТУАБ, хуулийн зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Татварын орлогын тасгийн татварын улсын байцаагч Ч.Шийрэв-Арилдий нар оролцож татвар төлөгчдөд татварын шинэчилсэн хууль тогтоомж болон НӨАТ-ын урамшуулал, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт зэргээр зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна.