"Татвар төлөгчдийн өдрүүд-2019" болж өнгөрлөө

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг 2019 онд “Татвар хөгжлийн үндэс” уриан дор 2019 оны 05 дугаар сарын 06-наас 10-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ.

Баянхонгор аймгийн Татварын хэлтсээс 2018 оны "Шилдэг татвар төлөгч"-дөд шагнал гардуулах арга хэмжээг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.

IMG_9607.JPG

IMG_9500.JPG

Шагнал гардуулах арга хэмжээнд аймгийн Засаг дарга Г.Батжаргал болон Татварын хэлтсийн дарга С.Рэнцэндагва, Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөнхсоёл, аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Г.Төртогтох болон шилдэг татвар төлөгчдийн төлөөлөл оролцлоо.

IMG_9589.JPG

Арга хэмжээнд оролцож буй нийт татвар төлөгчдөд Татварын хэлтсийн дарга С.Рэнцэндагва "Татварын хуулийн шинэчлэл" сэдвээр мэдээлэл хийж, татвар төлөгчдийн сонирхсон асуултанд хариулт өглөө.

IMG_9502.JPG

IMG_9519.JPG

IMG_9515.JPG

2018 оны "Хууль дээдлэгч иргэн"-ээр:

1.Дөрвөн бэрх хүнсний дэлгүүрийн эзэн Мөнхбаатар,

IMG_9552.JPG

5.Миний дэлгүүрийн эзэн Бямбасүрэн,

IMG_9554.JPG

4.Гүнж хүнсний дэлгүүрийн эзэн Одмаа,

IMG_9556.JPG

3.Гарьд угаалгын газрын эзэн Мөнхнасан,

IMG_9558.JPG

2.Их хүрээ бөөний худалдааны төвийн эзэн Буянтогтох нар шалгарлаа.

IMG_9559.JPG

2018 оны “Найдвартай татвар төлөгч аж ахуйн нэгж"-ээр:

1.Батмөнх захиралтай Баялагтайхар ХХК

IMG_9564.JPG

2.Э.Мөнхдалай захиралтай Хашгоёо ХХК

IMG_9569.JPG

2018 оны "Шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж"-ээр:

1.Дагвабазар захиралтай "Эх бүрдэн" ХХК

IMG_9596.JPG

2.Д.Мөнхсайхан захиралтай "Ихбогд зам" ХХК

IMG_9591.JPG

2018 оны "Шилдэг татвар төлөгч иргэн"-ээр:

Иргэн П.Дашзэвэг нар тус тус шалгарсан байна.

IMG_9600.JPG

“Татвар хөгжлийн үндэс” уриан дор татварын байгууллага, татвар төлөгчдийн ажлын уялдаа холбоог сайжруулах, татвар төлөх нийгмийн сэтгэлзүйг төлөвшүүлэх, шилдэг татвар төлөгчдийг сурталчлах, тэдэнд талархах үйл ажиллагааг нийтэд түгээх зорилготой 2019 оны татвар төлөгчдийн өдрүүдийн хүрээнд “Шилдэг татвар төлөгч” Эх бүрдэн ХХК болон Ихбогд зам ХХК, татвар төлөгч иргэн П.Дашзэвэг нарын нэрэмжит гарбөмбөгийн тэмцээнийг 2019 оны 05 дугаарсарын 04, 05-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Гар бөмбөгийн тэмцээнд нийт 41 багийн 300 орчим тамирчид оролцсоноос:

Эрэгтэйчүүдийнтөрөлд

1-р байр-Батбаяр ахлагчтай Номундалай цогцолбор сургууль

IMG_9195.JPG

2-р байр-Золжаргал ахлагчтай Политехник коллеж

IMG_9187.JPG

3-р байр-Тэмүүлэн ахлагчтай Чандмань ХК-ийн баг тамирчид,

IMG_9213.JPG

Эмэгтэйчүүдийн төрөлд:

1-р байр Оюун ахлагчтай Эх бүрдэн ХХК

IMG_9171.JPG

2-р байр Долгорсүрэн ахлагчтай Хөдөлмөр халамж үйлчилгээний газар

IMG_9163.JPG

3-р байр Энхтуяа ахлагчтай Баян-Ойт сургуулийн баг тамирчид шалгарлаа.

IMG_9156.JPG

Баянхонгор аймгийн 2018 оны "Найдвартай татвар төлөгч" Баялаг тайхар ХХК-ийн нэрэмжит гар зургийн уралдааныг Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулж, нийт 261 бүтээл ирсэнээс:

IMG_9580.JPG

Нэгдүгээрбайр- Галуут сумын 9 жилийн дунд сургуулийн 10а ангийн сурагч Э.Өлзий-Орших,

Хоёрдугаар байр-Баянхонгор аймгийн Соого Сейко сургуулийн 10а ангийн сурагч А.Чойжамц,

Гуравдугаар байр- Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Буянт эрдэм сургуулийн 8б ангийн сурагч Г.Сэвжидмаа,

Тусгай байранд –Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 9 жилийн дунд сургуулийн 4б ангийн сурагч Э.Долгор нар шалгарч, "Өргөмжлөл", мөнгөн шагналаар шагнагдсан байна.

Баянхонгор аймгийн 2018 оны "Найдвартай татвар төлөгч" Хаш гоёо ХХК-ийн нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Зохион бичлэгийн уралдааныг амжилттай зохион байгуулсан бөгөөд нийт 190 зохион бичлэгээс:

IMG_9588.JPG

Нэгдүгээрбайр- Баянхонгор аймгийн “Номун далай” цогцолбор сургуулийн 11ж ангийн сурагч Б.Сансармаа,

Хоёрдугаар байр-Баянхонгор аймгийн “Номун далай” цогцолбор сургуулийн 10д ангийн сурагч М.Уянгасарнай,

Гуравдугаар байр- Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Буянт эрдэм сургуулийн 11а ангийн сурагч Б.Сарангэрэлмаа,

Тусгай байр – Баянхонгор аймгийн Соого Сейко сургуулийн 10а ангийн сурагч Б.Туяацэцэг нар тус тус шалгарлаа.

“Татвар хөгжлийн үндэс” уриан дор зохион байгуулагдаж буй 2019 оны "Татвар төлөгчдийн өдрүүд"-ийн хүрээнд Баруун бүсийн худалдааны төвийн түрээслэгч, татвар төлөгч иргэдэд 2019 оны 05 дугаар сарын 07 –ны өдөр "Татварын хуулийн шинэчлэл", "Е-баримт 2.0" танилцуулга сургалтыг зохион байгуулж, танин мэдэхүйн асуулт хариултын “АХА” тэмцээнийг  амжилттай зохион байгууллаа.

IMG_9328.JPG

60137349_451815578909336_7920199833065881600_n.jpg

IMG_9367.JPG

IMG_9388.JPG

Мөн “Политехник коллеж”-ийн оюутнууд, багш, ажилтнуудад "Татварт иргэний оролцоо" болон "Е-баримт 2.0" сургалт зохион байгуулж , асуулт хариултын “АХА” тэмцээнийг зохион байгууллаа. "АХА" тэмцээнд нийт 100 гаруй хүн оролцсоноос эхний 3 байранд шалгарсан татвар төлөгчдийг "Өргөмжлөл", мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

IMG_9399.JPG

IMG_9450.JPG

Татвар хөгжлийн үндэс уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа татвар төлөгчдийн өдрүүдийн арга хэмжээний үеэр аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын сургуулийн 2000 орчим сурагчдад “Татвар гэж юу вэ”, “Татвар бидний амьдралд”, “Татварт иргэний оролцоо” сэдвээр хичээл зааж, татварын талаарх ойлголтыг өглөө.

58606450_170201367312336_6998819976731688960_n.jpg

59550539_171236200542186_5165814040303239168_n.jpg

Мөн 2019 оны татвар төлөгчдийн өдрүүдийн хүрээнд татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад идэвх зүтгэл гарган үр дүнтэй ажиллаж байгаа татвар төлөгчдийг аймгийн Засаг даргын шагналаар шагнасан бөгөөд аймгийн Засаг даргын “Жуух бичиг” шагналаар Эх бүрдэн ХХК-ийн нягтлан бодогч П.Бямбадэлгэр,

IMG_9603.JPG

Баруун бүсийн худалдааны төвийн татвар төлөгч иргэн Г.Мөнхбаяр нарыг, 

IMG_8965.JPG

аймгийн “Тэргүүний ажилтан” шагналаар "Шунхлай Трейдинг" ХХК-ийн Баянхонгор салбарын эрхлэгч Г.Дэлгэрцэцэг,

IMG_9605.JPG

Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбооны тэргүүн Цэдэндамбаа нарыг тус тус шагнаж урамшууллаа.

IMG_8978.JPG

                                                  Баянхонгор аймгийн Татварын хэлтэс