НӨАТУС-ийн сугалааны 5 сая төгрөгийн азтан батламжаа гардлаа.

2019 оны  05 дугаар сарын 19-ний  өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд  2019 оны 04 дүгээр сарын 01-нээс 04 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2019 оны 05 дугаар сарын 18-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 26,199,742 баримт  хамрагдсанаас: 

50 сая төгрөгийн 1

5 сая төгрөгийн 24

1 сая  төгрөгийн 230

100 мянган төгрөгийн 2327

30 мянган төгрөгийн  23659 баримт тохиролд таарч, нийт 26,241 иргэн азтан боллоо.

Энэ удаагийн сугалааны тохирлоос Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын иргэн З.Байгалмаа 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Баянхонгор сумын 5 дугаар багт байрлах "Мазаалай" хүнсний дэлгүүрээс худалдан авалт хийсэн 1000 төгрөгийн баримтаа бүртгүүлж, 5 сая төгрөгийн азтанаар тодорлоо.

60931985_422138965035639_7417198625140244480_n.jpg

60562080_1267832236718187_3769826180203544576_n.jpg

Азтан болсон иргэн З.Байгалмаа танд баяр хүргэж, амжилт хүсье.

                                                       Баянхонгор аймгийн Татварын хэлтэс