1 сая төгрөгийн азтан тодорлоо.

2019 оны 05 дугаар сарын 19-нд явагдсан НӨАТ-ын урамшууллын сугалааны  тохирлоос Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэн Л.Бат-Эрдэнэ 1 сая төгрөгийн азтан боллоо.

Азтан Л.Бат-Эрдэнийн батламжийг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр түүний ээж Г.Түвшинжаргал гардан авлаа.

60789068_2319690008271982_5019014845559734272_n.jpg

Иргэн та төлбөрийн баримтаа тухай бүр бүртгүүлж, улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй сугалаанд азтан болж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтоо баталгаажуулаарай.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангахад хамтран ажиллаж буй иргэд та бүхэндээ баярлалаа.

                                                    Баянхонгор аймгийн Татварын хэлтэс