Монгол банкнаас "Эх орныхоо алтыг эрдэнэсийн сандаа" аяны хүрээнд сургалт зохион байгууллаа.

Монгол банкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газар, Баянхонгор аймгийн Монгол банкнаас хамтран 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр "Эх орныхоо алтыг эрдэнэсийн сандаа" аяны хүрээнд алт олборлогч компани, иргэд, бичил уурхайчид, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулсан сургалтанд Баянхонгор аймгийн Татварын хэлтсээс "Алтны салбарын татвар, татварын эрх зүйн орчны шинэчлэл" сэдвээр сургалт мэдээлэл хийж хамтран оролцлоо.

IMG_0103.JPG

Сургалтын үеэр тус хэлтсийн Захиргааны тасгийн дарга, ТУАБ Д.Мөнх-Эрдэнэ, Татварын орлогын тасгийн дарга, ТУАБ Т.Энхмандах нар "Монголын Үндэсний олон нийтийн телевиз" болон "Малчин телевиз"-д ярилцлага өгч, сургалтанд оролцогч татвар төлөгчдийн сонирхсон асуултанд хариулт мэдээлэл өглөө.

IMG_0095.JPG

IMG_0122.JPG

IMG_0091.JPG

IMG_0124.JPG

                                                      Баянхонгор аймгийн Татварын хэлтэс