ТАТВАР ТӨЛӨГЧ ТА БҮХНИЙ ОРЛОГО, АШИГ АРВИН БАЙХ БОЛТУГАЙ

68436089_191613491837790_3851069502401806336_o.jpg2016 оны шилдэг татвар төлөгч Д.Сайнжаргал захиралтай “Галхонгор” ХХК буюу АПУ БТ-17, АПУ трейдинг ХХК-ний худалдааны төлөөлөгч С.Оюунгэрэл нарын 2019 оны 08-р сарын 17-ны өдөр харилцагч нарынхаа дунд зохион байгуулсан "Эрч хүч-Эко аялал" өдөрлөгт аймгийн Татварын хэлтэсээс ТУБ Н.Энхсувд хамтран оролцлоо. Өдөрлөгийн суралтын үед Баянхонгор аймгийн Татварын хэлтсээс ТТХТ-ийн ТУБ Н.Энхсувд сургалтанд хамрагдаж буй ААН-ын захирал, худалдагч нарын холбооны гишүүд, хувиараа бизнес эрхлэж байгаа дэлгүүрийн эзэдэд "Хувь хүний орлогын албан татварын тухай" хуулийн талаар, "ХХОАТ-ын тайлан" хэрхэн гаргах, "https://ebarimt.mn" сайтыг хэрхэн ашиглах, төлбөрийн баримт хэрхэн хэвлэх талаар сургалт мэдээлэл хийж хамтран оролцлоо. Сургалтын үеэр сургалтанд оролцогч татвар төлөгчдийн сонирхсон асуултанд хариулт мэдээлэл өглөө.
ТАТВАР ТӨЛӨГЧ ТА БҮХНИЙ ОРЛОГО, АШИГ АРВИН БАЙХ БОЛТУГАЙ.