Татвар төлөгчдийн өдрүүдийг цахим орчинд тэмдэглэнэ

Татварын ерөнхий газраас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үе таарч байгаа учраас 21 дэх удаагийн “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг энэ сарын 4-8-ний өдрүүдэд цахим орчинд тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Тодруулбал, Татвар төлөгчдийн өдрүүдийг энэ сарын 4-нд Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал цахимаар нээх аж. Энэ удаагийн Татвар төлөгчдийн өдрүүдийн хүрээнд ирээдүйн татвар төлөгчдийн татварын тухай мэдлэг боловсролыг дээшлүүлэх ажлын хүрээнд телевизүүдээр теле хичээлийг шууд дамжуулан хүргэх ажээ. Мөн сурагчдын дунд татварын тухай онлайн орчинд гар зураг, эсээ, тик ток бичлэгийн уралдаан зарласан бөгөөд шилдэг бүтээлийг татвар төлөгчдийн өдрүүдэд шалгаруулан шагнал урамшууллыг цахимаар хүргэхээр болжээ.


96075981_1388037708070900_3678107617453932544_o.jpg